Mongolia

Ирландад амьдардаг монгол эмэгтэй хүзүүндээ хутгалуулжээ

DNN - 51 min 9 sec fa

Ирланд улсад амьдардаг монгол эмэгтэй дээрмийн халдлагад өртөж, хүзүүндээ хутгалуулсан тухай тус улсын хэвлэлүүд өчигдөр мэдээлэв.

Хэрэг нэгдүгээр сарын 20-ны үдэш нийслэл Дублин хотын төв гудамжинд гарсан байна. Тухайн үед 48 настай У гэх эмэгтэй ажлаа тараад явган хүний замаар харьж явжээ. Энэ үеэр дугуй унасан этгээд түүнд ойртож ирээд мөнгө нэхснийхээ дараа хүзүүнд нь хутгалаад зугтаасан байна.

Цагдаа болон түргэн тусламжийнхан хохирогч эмэгтэйг Дублин хотын Матер эмнэлэгт хүргэж, хагалгаанд оруулжээ. Азаар эмэгтэйн шарх аминаас холуур байсан гэнэ. Уг хэрэгтэй холбоотойгоор 15 настай залууг сэжигтнээр баривчилж, мөрдөн шалгаж эхэлснийг Ирландын үндэсни ...

Categorie: Mongolia

Ж.Сандагсүрэн: Нийслэлд саарал усыг түлхүү ашиглаж, цэвэр усны хэрэглээг багасгана

DNN - 1 ora 16 min fa

Монголын Мянганы сорилын сангаас Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Олон улсын усны байгууллага (IWA)-аас Ус суваг усжуулалтын газарт AquaRating аудитыг хийсэн ба өчигдөр УСУГ-т олон улсын усны байгууллагын сертификатыг гардууллаа. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Нийслэлд саарал усыг түлхүү ашиглаж, цэвэр усны хэрэглээг багасгах бодлого барина” хэмээжээ

Энэ нь тус сангийн санхүүжилтээр манай улсад хэрэгжихээр төлөвлөгдсөн гурван том төсөл хэрэгжихэд чухал үр нөлөөтэй юм. Тухайлбал, Улаанбаатар хотын хүн амын өсөн нэмэгдэж байгаа усны хэрэгцээг газрын доорх усны ...

Categorie: Mongolia

Нийслэлээс орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн зогсоолоо

DNN - 1 ora 26 min fa

Аймаг, орон нутгаас Улаанбаатар хотод ирээд хязгаарлалтын дэглэмд орсон иргэдийг буцаах ажлыг 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн зогсоохыг ЦЕГ-т үүрэг болголоо.

...
Categorie: Mongolia

Ломбардны хүүг 3 хувиас хэтрүүлэхгүй байх төслийг хэлэлцэнэ

DNN - 1 ora 31 min fa


Өнөөдөр УИХ-ын таван Байнгын хороо хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалд санал дүгнэлтээ нэгтгэнэ. Тодруулбал,

1.Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Үндсэн хууль”танхимд:

  • Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.01.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

  • “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
Categorie: Mongolia

Монгол залуус PUBG Mobile-ын дэлхийн аваргад гуравдугаар байр эзэлжээ

DNN - 1 ora 41 min fa


1.3 сая ам.доллар(3.7 тэрбум төгрөг)-ын шагналын сантай "PUBG Mobile Global Championship S0" буюу PUBG Mobile-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-ын Дубай хотод болж өндөрлөв.

Дэлхийн шилдэг 16 баг өрсөлдсөн уг тэмцээнд Монголын ZEUS ESPORTS баг маш амжилттай оролцож гуравдугаар байранд орлоо. Гуравдугаар байранд орсон багийн хувьд шагналын 100 мянган ам.доллар(284 сая төгрөг)-ыг авах бөгөөд дараа дараагийн томоохон тэмцээнүүдэд урилгаар оролцох эрх нээгдэж байна.

Харин хоёрдугаар байранд Хятадын "4 Angry Men" баг орсон бол тэ ...

Categorie: Mongolia

Ховд аймагт очсон гурван иргэнээс коронавирусийн халдвар илэрчээ

DNN - 1 ora 46 min fa


Аймаг орон нутгийн онцгой комиссоос Улаанбаатар хотод байгаа зарим иргэдийг нэгдсэн журмаар татан авч буй. Харин орон нутгийн автобус болон хувийн автомашинаараа хөдөө орон нутгийг зорьж байгаа иргэд PCR шинжилгээ өгч, УОК бол тухай орон нутгийн онцгой комиссоос өгсөн зөвшөөрлийн дагуу зорчиж байгаа юм.

Өчигдөр Ховд аймаг руу нийтийн тээврийн 5 автобусаар 206 иргэн зорчиж очжээ. Улмаар тус иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад 3 иргэний шинжилгээний хариу эерэг гарсан байна.

Иймд иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж, аль болох тайван байхыг аймгийн онцгой комиссоос анхаарууллаа.

Мөн халдвар хамгаалалын дэглэмээ сайтар сахиж, шаардлагагүй бол ...

Categorie: Mongolia

УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг өлсгөлөнгөө зогсоож, яаралтай эмчилгээнд хамрагдахыг шаардлаа

DNN - 1 ora 56 min fa

УИХ-ын гишүүн С.Ганбаатар энэ сарын 25-наас буюу өнгөрсөн даваа гаригийн 14.30 цагаас эхлэн Сүхбаатарын талбайд нойтон өлсгөлөн зарлаад буй. Тэрбээр тэмцлээ хурц хэлбэрт шилжүүлж, хуурай өлсгөлөн зарлана. Эсвэл эхнэртэйгээ ярилцаад өөрийгөө шатаана гэдгээ мэдэгдсэн билээ.

Тэгвэл өлсгөлөн зарлаж буй УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг эмнэлгийн үзлэгт хамруулахад зүрхний шигдээс, аминд аюултай хэм алдагдал, тархины харвалт, захын судасны хүндрэлүүд гарах өндөр эрсдэлтэй гэж үзжээ.

Тиймээс өлсгөлөнг зогсоож, албадан эмчилгээнд хамруулах шийдвэрийг Сүхбаатар дүүргийн засаг дарга гаргалаа.

Categorie: Mongolia

Амь амиа бодоорой, ард түмэн минь

DNN - 2 ore 1 min fa

Улс орон эзэнгүй байна. УОК нь огцорчихсон. НОК-ынх нь ажил саарсан. Засгийн газар унасан. Шинэ нь засаг нь байгуулагдаж эмхрээгүй. Үндэсний аюулгүй байдлын гурвын нэг нь буучихсан. Үлдсэн нь улстөржөөд завгүй. Биднийг гэх дарга, байгууллага ер алга. Огцорсон Засгийн газрын сайд нар дараагийн Засаг бүрдтэл ажлаа хийж байх ёстой ч зарим нь албан тушаалдаа үлдэх гээд, нөгөө нэг хэсэг нь албан тушаалын наймаа хийж гүйгээд анхаарах сөхөө алга. Хэн нэгнийг бидний төлөө санаа тавьж байгаа гэж горьдсоны гарз. Иргэдээ гэх хүн ойрын хэд хоногт алга. Өнөөх коронагийн голомт хумигдаагүй. Хаа сайгүй илэрсээр л. Амьд явах эсэх нь бид бүгдээс шалтгаална. Тайвширч болохгүй. Халдвар хамгааллын дэглэмээ сайтар бар ...

Categorie: Mongolia

Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг Ерөнхийлөгч дэмжлээ

DNN - 2 ore 11 min fa

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжсэн байна. Түүнчлэн Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай албан бичгийг Ерөнхийлөгчийн тамгын газраас өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлэх юм.

УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн гишүүд Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай албан бичгийг өнгөрсөн Баасан гарагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлсэн. Хуулийн дагуу тав дотор хариу албан бичгийг хүргүүлэх ёстой.

Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2-т зааснаар:

-Улсын Их Хуралд олонхи суудал ав ...

Categorie: Mongolia

А.Нямдолжин: ОХУ-д шударга сонгууль, хараат бус шүүх, чөлөөт хэвлэл, авлигын эсрэг тэмцэл дутагдаж байгаагийн тод илрэл юм

DNN - 2 ore 31 min fa

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор А.Нямдолжинтой ярилцлаа.

-ОХУ-д сүүлийн хэдэн жил болж байгаагүй өргөн хүрээг хамарсан эсэргүүцлийн жагсаал боллоо. Жагсаалын шалтгаан, улс төрийн нөхцөл байдлыг юу гэж харж байна вэ?

-Өргөн хүрээг хамарсан гэдэг утгаар нь тэгж хэлж болох ч 2019 онд болсон эсэргүүцлийн жагсаал цуглаан мөн л олон мянган хүнийг хамарсан байсан.

Categorie: Mongolia

М.Энхсайханы өмгөөлөгч Ц.Цэлмэг: М.Энхсайханыг “Хорлон сүйтгэх” гэдэг зүйл ангиар дахин шүүх эрсдэл байсаар байна

DNN - 2 ore 46 min fa

-“ТАВАН ТОЛГОЙН ТӨСӨЛ МОНГОЛД АШИГГҮЙ” ГЭСЭН ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ БОЛОМЖГҮЙ-


М.Энхсайханы өмгөөлөгч, хууль зүйн ухааны доктор, профессор Ц.Цэлмэгтэй ярилцлаа.

-Хууль зүйн сайд саяхны чуулган дээр Ерөнхийлөгчийг шүүгчдэд тушаал өгч улстөрчдөд ял өгүүлсэн гэсэн утгатай мэдэгдлийн тухайд та ямар байр суурьтай байна вэ?

-Хууль зүйн сайд Х.Нямбаатар нотлох баримт байгаа учраас дээрх мэдэгдлийг хийсэн байх. хэрэв тодорхой албан тушаа ...

Categorie: Mongolia

Хөхөгчин гахай өдөр

DNN - 3 ore 1 min fa

Аргын тооллын нэгдүгээр сарын 27. Буд гариг. Билгийн тооллын 14, хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран 08:26 цагт мандан 17:44 цагт жаргана. Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.
Categorie: Mongolia

Улаанбаатар хотод өдөртөө 21-23 хэм хүйтэн байна

DNN - 3 ore 31 min fa


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 36-38 градус, бусад хэсгээр 28-30 градус, өдөртөө 21-23 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө уулархаг нутгаар, өдөртөө Хэнтэйн уулархаг нутаг, Улз, Халх голын хөндийгөөр ялимгүй цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Увс ...

Categorie: Mongolia

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Баабарын "Задарлын өмнөх ОРОС ОРОН" хэмээх нийтлэл хэвлэгдлээ

DNN - 3 ore 41 min fa

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, докто О.Мөнхсайхан "Шүүгч хараат бус, шударга ажиллах эрх зүйн орчин бүрдсэн" хэмээн I- V, XIII нүүрт өгүүллээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "Засгийн газар солигдсон ч Монгол Улсын хөгжлийн бодлого, МАН-ын амлалт өөрчлөгдөхгүй" хэмээснийг I-II нүүрнээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой ...

Categorie: Mongolia